Олон нийтийг түгшээж буй үхлийн аюулт шувууны томуугийн “H7N9”
вирусын өсвөрийн халдвар Хятадын нийслэл Бээжин хотод илэрсэн байна.

Олон нийтийг түгшээж буй үхлийн аюулт шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдвар Хятадын нийслэл Бээжин хотод илэрсэн байна. Бээжин хотод шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдвараар хүн өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлжээ. Хятадын албаныхны мэдээлснээр Бээжин хотод энэхүү үхлийн аюултай вирусын халдвараар долоон настай хүү өвчлөөд байгаа бөгөөд түүний бие маш муу байгаа юм байна. Одоогоор түүнийг тус хотын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Ийнхүү Хятадад өнгөрсөн гуравдугаар сард шувууны томуугийн шинэ төрийн “H7N9” вирусын өсвөрийн халдвар илэрснээс хойш нийт 44 хүн өвчлөж, 11 хүн нас бараад байгаа юм байна.