УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалт маргааш 07.00-20.00 цагийн хооронд болно. Энэ тойрогт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар нэр дэвшиж байгаа юм. Дахин санал хураалтад бэлтгэх ажлын хүрээнд уржигдар бүх хэсэгт туршилтын санал хураалт явуулсан юм.Үүнд 1600 хүн оролцож, бүх автоматжуулсан машин хэвийн ажилласан байна. Тус тойрогт өнгөрсөн сонгуулийн, тодруулбал 2012 зургадугаар сарын 28-ны санал хураалтын нэрсийн хавтгайгаар хүний тоог авч буй бөгөөд нийт 179824 сонгогчийн нэрсийн жагсаалтыг хэсгүүдэд тараасан аж. Дахин сонгуулийн санал хураалтын ажлын хүрээнд сонгуулийн 80 хэсэгт 1500 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.




















































Сэтгэгдэл (1)