Боксын спортын улсын дөрвөн удаагийн аварга, кик боксын Дэлхийн
аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Алтан гадас
одонт, олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатарын нэрэмжит өсвөр,
залуучуудын аварга шалгаруулах зүүн бүсийн тэмцээн Сүхбаатар аймагт хоёр
өдөр үргэлжлэн өнөөдөр дүнгээ гаргажээ.

Боксын спортын улсын дөрвөн удаагийн аварга, кик боксын Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Алтан гадас одонт, олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатарын нэрэмжит өсвөр, залуучуудын аварга шалгаруулах зүүн бүсийн тэмцээн Сүхбаатар аймагт хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр дүнгээ гаргажээ. Тэмцээнд дөрвөн аймгийн 100 орчим өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүд өрсөлдөв.
Тус тэмцээнд эрэгтэй 28, 30, 36, 42, 46, 48, 50, 52 гэсэн найм жинд, эмэгтэй 46 кг-ийн жинд тулалдаж аваргуудаа тодруулжээ.