"Ой Тогтоолтын Үндэсний аварга 2013" оюуны спортын III тэмцээний нээлт өнөөдөр боллоо.
Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Ой
тогтоолтын үндэсний аварга-2013” оюуны спортын гурав дахь удаагийн
тэмцээний эцсийн шалгаруулалт ийнхүү өнөөдөр эхэллээ.

"Ой Тогтоолтын Үндэсний аварга 2013" оюуны спортын III тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын үндэсний аварга-2013” оюуны спортын гурав дахь удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт ийнхүү өнөөдөр эхэллээ. “Классик Центр”-т зохиогдох тус тэмцээний сүүлийн шатанд өрсөлдөх бага насны (12 хүртэлх нас) 14, дунд насны (13-17 нас) 9 болон насанд хүрэгчдийн (18-с дээш) ангилалд 15 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх юм байна. Энэ удаагийн тэмцээн нь Дэлхийн ой тогтоолтын Оюуны Спортын холбоогоор баталгаажиж ерөнхий шүүгчээр ой тогтоолтын Олон Улсын 2-р түвшний шүүгч Энди ФОНГ ажиллахаас гадна манай тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх аж.
Сэтгэгдэл (1)