зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ээ, нүдний булай ...

2013-4-14
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол судлалын Үндэсний Академи” байгуулна гэнэ. Хэлний хүрээлэн, археологийн хүрээлэн гэх мэт монголыг судалдаг бүгдийг нийлүүлэхээр “монгол судлал” болох юм гэнэ.
7c55f94ebe6c8b3bbig    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол судлалын Үндэсний Академи” байгуулна гэнэ. Хэлний хүрээлэн, археологийн хүрээлэн гэх мэт монголыг судалдаг бүгдийг нийлүүлэхээр “монгол судлал” болох юм гэнэ. Би УИХ-ын гишүүдийн олонхи нь “мулгуу тэнэг” гэдгийг дэндүү сайн мэднэ. Тэд энэ утгагүй төслийг унагах байх гэсэн чинь харин ч дэмжээд Соёл, шинжлэх ухааны байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлдэг байна ш дээ. Ингээд Монголын УИХ энэ дэлхийн нүдний булай болов. Энэ тухай өгүүлсү…

Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги

Манай шинжлэх ухаан навсайтлаа дорд орсон гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ нь жаран хувь төр засгаас, дөчин хувь эрдэмтдээс өөрөөс нь болсон гэж хэлж болно. Энийг бол олон хүн олон удаа ярьж байсан, ярих ч ёстой амин чухал асуудал.
Гэхдээ шинжлэх ухаан, түүний удирдлагыг нусаа ч арчиж чадахгүй, бичиг үсэг мэдэх эсэх нь үл мэдэгдэх дурын пацаан хийдэг юм биш.
Сүүлийн үед шинжлэх ухааныг дарга нэртэй дураакууд удирдах гэснээс болоод сөнөж гүйцэж байна. Монголын удирдагчид өөрсдөө “онол” гаргадаг солиотой улсууд болж хувирахаар бусад нь дуурайхаас өөр яадгийм ?! Ерөнхийлөгч нар нь 2-3 жилд нэг “онол” гаргаад байгааг солиотой ажил гэж хэн ч хэлнэ биз дээ…
Ер нь монголын улс төрчид дотор өөрийнхөө ярьж хэлж байгаа үзэл баримтлал, санааныхаа онол-үзэл санааны үндэслэлийг тулхтай уншиж судалсан хүн ганц ч байхгүй гэдгийг би батлан хэлж байна. Тэдэнд мэргэн цэцэн ишлэлээс өөр юу ч байдаггүй юм.
Ийм арчаагүй атлаа тэд бусармаг үйлдлээ шинжлэх ухааны нэрээр гоёж чимэх нэн дуртай бөгөөд хуучтай. Мөн шинжлэх ухааны нэрийг барьж нэр хүндээ өсгөх арчаагүй арга байнга хэрэглэнэ. О.Баасанхүүгийн энэ тэнэглэл үүний сонгодог жишээ болно.
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги гэсэн манай ардын мэргэн үг байдаг юм…

Монгол судлал гэдэг бол…

Монгол судлал гэдэг бол монголын түүх, соёл, угсаатан, урлаг, хэл зэрэг монголтой холбоотой бүх юмыг судалдаг гадаадын шинжлэх ухааны нийлбэрийг хэлдэг юм. Энэ нэр томъёог гадаадынхан анх гаргасан ба дэлхийд дахинд ч тэгж тогтсон. Жишээлбэл, Францын монгол судлал, Германы монгол судлал, Оросын монгол судлал, Японы монгол судлал гэх мэт.
Харин монголын монгол судлал гэж байгаагүй, цаашид ч байхгүй.
Ингээд тэдгээр оронд монголыг судалдаг төвүүд болон нэрт эрдэмтэд, тэдний дэг сургуулиуд (школа) бий болсон юм. Тэд монголыг судлахад асар их хувь нэмэр оруулсан ба цаашид ч оруулах нь эргэлзээгүй.
Бидний хувьд тэдэнтэй бүх төрлийн өргөн харилцаа тогтоож, тусалж дэмжиж, урьж, туслалцаа авах зэргээр ажиллах ёстой. Энэ бол бидний үүрэг.
Энд Хятад онцгой байр суурьтай. Яагаад гэвэл тэнд монгол угсаатан байдаг учраас. Монголч эрдэмтдийн хурал Хятад манай хоёрт ээлжилж болдог нь ийм учиртай.
Харин манай дотоодод бол монгол судлал нэр томъёо ямар ч хамаагүй. Яагаад гэвэл Монголын ямар ч судалгаа мөн чанараараа монгол судлал байдаг учраас. Ухаандаа ноён О.Баасанхүүгийн ярих дуртай хүний эрхийн талаар судалгаа хийлээ гэхэд энэ бол яахын аргагүй “монгол судлалын” судалгаа болно. Биш гээд хэл л дээ. Ямар хятадыг судлаа юу…
Гэтэл XXI зуунд монголд хачин юм болов. Шинжлэх ухаан гэдгийн сургийг дөнгөж дуулсан, нэрд гарах гэж горьдсон, УИХ-ын гишүүн, нэг муу пацаан Монголд Монгол судлал бий болгоно гэж дайрав. Тэгээд “бүх” хүрээлэнг нийлүүлнэ гэж тэнэглэв.
Ийнхүү Монголд амьдардаг монголын анхны “монгол судлаач” УИХ дотроос төрөн гарав.
Тэрээр Хэлний Хүрээлэн дээр Археологийн Хүрээлэнг “нэмбэл” монгол судлал болно гэж “сэтгэх” бөлгөө…
Энэ одоо юу вэ, Христийн шашин нь ингэж заадаг болоо юу, төгссөн сургууль соёл, заалгасан ном эрдэм нь хаагуур нь өнгөрдөг байна аа, лалар чинь…
Тэрийг нь УИХ-ын нэлээд олон гишүүд дэмжиж жигтэйхэн ухаантай царай гаргаж, шинжлэх ухааныг “мэддэг”, “дэмждэг” царай гаргав. Эндээс тэдний хэр зэрэг жүжигчин гэдгийг хялбархан харж болно. Ёстой дургүй хүрмээр, бөөлжис хутгамаар…
Ингээд энэ тэнэг юмыг нь УИХ-ын чуулганы хуралдаан “дэмжээд” дахин хэлэлцэхээр болж байгаа юм чинь, ээ, нүдний булай гэж…
Ийм мунхаг явдал УИХ дээр болсон сонгодог онигоо болохоос биш цор ганц явдал биш гэдгийг онцлон дурдаж байна.
Та нар боловсролгүй, харанхуй мунхаг байж болох л байх, бодвол хүний эрх биз…
Харин УИХ-ын индрийг ашиглан Монгол Улсыг сөнөөхийг чинь, харанхуй мунхаг байдлаа Монгол Улс даяар сурталчлахыг чинь би яагаад ч зөвшөөрч чадахгүй…
Монгол даяар ч гэж дээ, дэлхий дахины нүдний булай боллоо ш дээ…
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушгиж бай, УИХ-ын гишүүд ээ…

Жич:
Энэ өгүүллээрээ би Монголын ШУА-д бугшсан бузар булайг огтхон ч хаацайлаагүй гэдгээ онцлон дурдаж байна. Энэ талаар би нэлээд олон өгүүлэл бичсэн. Жишээ нь: “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа”, “Креационизмын боловсролд үзүүлэх нөлөө”, “Монголын эрдэмтэд шинжлэх ухаан гэдгээ ч мэддэггүй” гэх мэт…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: Ganaa.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • zuv (69.143.132.168)
    Zuv. Bi mongold hiigdej bgaa sudalga buhen mongol sudlal. tgeheer tusad n gesen ug bhgui. Mongoiin mal aj ahui sudalj bgaa bol bas l mongol sudlal. Baasankhuu ch ugaasaa neg hachin taaruuhan oyutan bsan daa, chadlaaraa garch irj chadahgui blohoor hudlaa hunii ***** doloij bj garch irsen. hen ch medne. neeree l shinjleh uhaaniig yaj hugjuulehiig ter academy and university-nhee boovson huchnuudees asuugaad neg shiideld hurch boldoggui yum uu? UIH-n gishuud ee! ta buhen buhniig medegch bish, zugeer l ayataihan shiidveriig mergejilten eswel irgedteigee hamtarch bgad gargaachee gd l yavuulsan tur zuuriin tuluulugch nar shuu de. Baasankhuu neg ih medlegteiu huni dur gargahdaa l sain, hov hooson tolgoi
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
    • *****
      млт худлаа ярихаа болиоч баасанхүү оюутан байхдаа цойлдог оюутаан байсаан.эрдэм шинжилгээний хуралд дандаа түрүүлдэг байсан.яг үнэндээ бид монголоо сайн мэдэхгүй ш дээ. монголчууд гэж нуль хэлбэр хөөсөн хүмүүс байдаг. баасанхүүгийн хувьд бүх бүх монголын судлалыг универсал нэгтгж байгуулж багйаа нь монголын нөхцөлд л тааруулж байна ш дээ. харин мормон соёлын сайд маань дэмжих боловуу?
      2013 оны 04 сарын 14
    • *****
      млт худлаа ярихаа болиоч баасанхүү оюутан байхдаа цойлдог оюутаан байсаан.эрдэм шинжилгээний хуралд дандаа түрүүлдэг байсан.яг үнэндээ бид монголоо сайн мэдэхгүй ш дээ. монголчууд гэж нуль хэлбэр хөөсөн хүмүүс байдаг. баасанхүүгийн хувьд бүх бүх монголын судлалыг универсал нэгтгж байгуулж багйаа нь монголын нөхцөлд л тааруулж байна ш дээ. харин мормон соёлын сайд маань дэмжих боловуу?
      2013 оны 04 сарын 14
  • ***** (126.248.10.194)
    uneheer tsuuhuulee baij dandaa l biesee merj baih yum aa. baasanhuugiin buruu ni buruu. gehdee ene hun ***** ene ter gej hevleleer hun haraah erhgui shuu. Medleg nimgen humuus bie tooh bur ayultai bdag gedgiig ta hoyort hoyuland chini sanuulya. evtei bai
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • ***** (182.160.33.130)
    хүн рүү харж чадахгүй гөлөгнөсөн гөлөг. гишүүн муухай өвдөг гарсан өмдтэй явж болохгүй өмдөө индүүд
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • ***** (182.160.33.130)
    орох оронгүй бацаан.... гэрээ засаад төрөө зас
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • ***** (202.21.106.180)
    ganguyag guain zuw uu ene baasan huu yu ym be nusgai gedeg n unen shuu
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочин (49.0.135.149)
    өөрөөс нь өөр мэдлэг боловсролтой хүн Монголд байхгүй мэт дэмийрдэгээ болих хэрэгтэй.Нийтлэн бичих нь таны эрх ч гэсэн бусдыг элдэв үгээр доромжлох эрх танд байхгүй.Монгшолд танаас өөр өндөр боловсролтой ёс суртахуунтай судлаач нар олон байгаа шүү дээ. Хэтэрхий их мэргэн жараахай царайлах ч инээдтэй өайна даа эрхэм судлаач минь.
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • teddy (151.225.111.229)
    ganhyuag gyaig demjij yvdag. iim ugeer humuust tsaad utgiig ni oilguulsan ni deer sh dee. es bogoos albanii ugeer bchseniig hen ch sonirhoj unshihgui.
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • orgio (219.90.134.245)
    zuv xu
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • teddy (151.225.111.229)
    ganhuyag gyaig harin ch shutdeg shuu. iim umiig iim heleer tailbarlaj helvel humuus oilgono shuu dee.amjilt tanii niitleluud shuumjuudiig huleej baidag unshigch chine.
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • Ganhuyag gej hen be? (2.126.21.168)
    Sudlaachi hun gehed gaihaltai teneg niitlel bichdeg nohor baina! Bi yapond oor olon gazar yavsan. Undesniihee tuuh soyoliiiin sudalgaand tuhain oron golloh uureg guitsetgej tuuniig sanhuujuulj hohuulen demjij ter baitugai oortoo ashigtaigaar guivuuldag yavdalchi orno dorno , hogjingui buurai orond alind chi tugeemel uzegddeg yum bilee! Mongold eniig hohuulen demjij uil ajilgaagaa idevhjuulne gej baigaa bol uunees oor sain zuil baihgui. Mongol sudlaachi nar ihenh ni gadnii tolinoos budaa idhees oorsdoo bieree yavaad garaara barij uzeh ni hovor . Ene Ganhuyag gegchi nohor yu bichih geed yu bicheed baigaad oilgohod hetsuu yum baina. Ydahdaa odoogiin Hyatadiin Mongol tsaaguuraa sudlal uls tor ediin zasgiin sonirholtoi , zarim neg talaaraa Mongol sudalad chi , ovor Mongoliin ulamjlald chi hor holbogdol uchiruulj boloh ayultai, Baruunii Mongol sudlal, Mongoliin tuuhend ogoh unelelt dugnelt golduu toomjirgui, hongon goimoi zuil ih baidagiig medehgui hun odoo hovor bolood baigaa biz. Ingej dongodoj baihaar manai erdemted ene sanaag demjeed iluu ih eh material deer ajillah bodit barimtiig tsugluulah tal deer sanalaa oruulj niilj ajillah yostoi gej bodoj baina.
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • mn (37.220.182.114)
    Шинжлэх ухааныг тийм сүрхий мэддэг юм бол бусармаг үгнүүдээ эхлээд болих хэрэгтэй ш дээ. Дараа нь дөвчигнөж болох л байх л даа
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • ***** (108.180.202.14)
    MANgaruud
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • Win (122.201.18.140)
    баасаар хийсэн хүү
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • aa (180.149.95.54)
    санал хураалтыг харж байхад МАН-ыхан дэмжиж байна лээ, Тэд Баасанхүүд тал засаж байгаа юм уу даа,
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    39 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 40 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    1 цаг 55 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 2 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 31 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК