Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын их дээд сургуулиудын консорциум,
Оросын шинжлэх ухаан соёлын төв хамтран энэ амралтын өдрүүдэд олон
улсын боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байгаа билээ.

Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын их дээд сургуулиудын консорциум, Оросын шинжлэх ухаан соёлын төв хамтран энэ амралтын өдрүүдэд олон улсын боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр тус үзэсгэлэн яармаг нь Мишээл экспо төвд гуравдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд боловсрол жуучлалын төвүүд, Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургуулиуд аас гадна зөвлөгөө, мэдээллийн агентлагууд өргөнөөр оролцож байна.
Тус үзэсгэлэн яармагт оролцогсод амьжиргааны өртөг, сургалтын төлбөрөөс авахуулаад зан заншил, соёл боловсролын системийн хувьд ойролцоо гэдэг утгаар нь Буриадын их дээд сургууль, коллежийг ихээр сонирхож байсан юм. Энэ үеэр мөн Буриадын их сургуулийн зарим тэтгэлгүүд зарлагдсан байсан юм.
Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай зарим сургуулиудын төлөөллөөс гадна боловсролоороо тэргүүлэгч АНУ, Герман, Хятад, Солонгос зэрэг орны их дээд сургуулиудын зуучлагч нар хүрэлцэн энэхүү хоёр өдрийн арга хэмжээнд оролцож байгаа аж.
Сэтгэгдэл (2)