СЕХ-оос УИХ-ын 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтын ирцийн талаар мэдээлэл хийлээ. 14.00 цагийн байдлаар санал ирц 26 хувьтай байна. “Нөхөн сонгуулийн санал хураалт 20.00 цагт дуусах гэж байхад ирц хангалтгүй байна” гэж СЕХ-оос мэдээлэв.
Дахин санал хураалтын урьдчилсан дүн болон ирцийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны хурлын зааланд 16.00 цагт мэдээлэл хийх юм.
Сонгинохайрханчууд АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нарт саналаа өгч байна.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (3)