Өнөөдөр УИХ дах намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10.00 цагт “А” танхимд хуралдах бол Монгол Ардын намын бүлэг мөн 10.00 цагт “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрхийн адил цагт “В” танхимд тус тус хуралдахаар болжээ.Намын бүлгийн хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,
Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.



















































