
Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчих импортоор оруулж ирдэг том оврын автобусыг гаалын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийн Засгийн газар дэмжлээ. Импортоор оруулж ирдэг зорчигч тээврийн өсөн нэмэгдаж буй хэрэгцээг их багтаамжийн автобусаар хангах шаардлагатай байгаа бөгөөд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн баггаамжтай, үйлдвэрлэсгоэс хойш нэг хүртлэх жилийн доторхи автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй гэж Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас үзсэн байна.
Сэтгэгдэл (1)