Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял
сонссон цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар өвчний учир ялаас
чөлөөлөгдөх хүсэлтээ прокурорын байгууллагад гаргажээ

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар өвчний учир ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ прокурорын байгууллагад гаргажээ. Одоогоор тэдний хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм байна. Харин генерал Ч.Амарболд ямар нэгэн хүсэлт гаргаагүй ялаа эдэлж байгаа аж. Хошууч генерал Ч.Амарболд хуучин ганц худаг буюу хорих 441 дүгээр ангид, хурандаа Ш.Батсүх Амгалан дахь хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа билээ.
Хоригдох хугацаандаа Ч.Амарболд, О.Зоригт нар нь хагалгаанд орж байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (14)