Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны
арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр
дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган
сэжигтнээр татсан.

Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган сэжигтнээр татсан. Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргасан юм. Түүнийг шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч нэхэмжлэгч хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан юм. Тэгвэл Б.Цогтгэрэлийг өнөөдөр 13.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх тов гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)