
Тус хамтлаг 20 жилийнхээ ойг тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа юм. Энэхүү аялан тоглолтоо Монголоос эхэлж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 23-нд Монголд, дараа нь Бээжинг зорьж БНХАУ-ын хотуудаар аялан тоглох аж.Тэднийг “Хүмүүн Фильм” уран бүтээлийн нэгдэл, “Эвэнто” ХХК, МЗХ хамтран Монголдоо урьжээ. МЗХ өнгөрсөн онд “Michael Learns To Rock” хамтлагийн тоглолтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Дараагийн төсөл нь “Backstreet boys” хамтлагийн тоглолтыг ийнхүү зохион байгуулахаар ярилцаж тохирчээ. “Backstreet boys” хамтлагийнхан 20 жилийн ойгоо энэ сарын 20-нд буюу зургаан өдрийн дараа Холливудад тэмдэглэхээр тэсэн ядан хүлээж байгаа юм. Тус хамтлаг өөрийн албан ёсны http://www.backstreetboys.com хуудсандаа аяллынхаа хуваарийг нийтэлснээр "Буянт Ухаа спорт цогцолборт" тоглохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)