“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоохын тулд шалгалт явуулж байгаа билээ.

“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоохын тулд шалгалт явуулж байгаа билээ. Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, МХЕГ, “Эрдэнэс Оюутолгой” компаниас томилогдсон ажлын хэсэг “Рио Тинто” компаниас томилогдсон ажлын хэсэгтэй хамтран “Оюутолгой” компанийг шалгаж байгаа юм. Хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн зүйлд зарцуулагдсан эсэхийг шалгах энэхүү шалгалт өнгөрсөн сарын сүүлээс эхэлсэн бөгөөд энэ сард багтаан дуусах юм. Үүний дараа түр завсарлаад байгаа хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжлэх юм. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодорхойлсны дараа төслийн дараагийн санхүүжилтийг хэрхэх эсэхийг Хувь нийлүүлэгчдийн хурлаас шийдвэрлэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)