Ц.Оюунгэрэл сайд харъяа байгууллагын удирдлагуултайгаа үр дүнгийн гэрээ байгууллаа

ССАЖ-ны сайд Ц.Оюунгэрэл харъяа байгууллагуудынхаа удирдлагуудтай 2013 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд нийслэлийн 19, орон нутгийн гурван байгууллагын удирдлага хүрэлцэн ирж гэрээг үзэглэсэн юм. Үр дүнгийн гэрээг байгуулахын өмнө Ц.Оюунгэрэл сайд салбарынхаа хүрээнд анхаарч ажиллах хэд хэдэн зүйл байгааг удирдлагуудад сануулсан бөгөөд Улсын Драмын Эрдмийн Театрын дарга энэ жилийн үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааны салхийг хагалсан юм.