УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт дуусч МАН-аас нэр дэвшигч Д.Сумъябазар ялалт байгууллаа гэж хэвлэлүүд мэдээлсэн. Гэвч сонгуулийн дүнд бас л маргаан гарсан бололтой. Өнөөдөр Д.Сумъябазар 11.00 цагт гишүүний түр үнэмлэхээ гардаж авах байсан ч хойшилсон байна.Гарч байгаа маргаан нь юу вэ гэвэл сонгуулийг 20:00 цагт дуусгасан гэх ба сонгуулийн тухай хуулиндаа дахин сонгуулийн цагийг 22:00 биш, 20:00 цагт дуусгана гэж заасан байдаг юм байна.
Тиймээс 26-р тойргийн хороо яагаад ийм шийдвэр гаргасныг тогтоож, СЕХ хариуцлага тооцох ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзжээ. Улсын төсвөөс 400 сая төгрөг зарцуулсан сонгууль ийн будлиантаж хүчингүйд тооцогдох вий гэхээс иргэд ундууцаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)