Өнөөдөр 12.00 цагт хийхээр товлосон УИХ-ын сонгуулийн 26 дугаар
тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны хуралдаан одоог
хүртэл эхлээгүй байна.

Өнөөдөр 12.00 цагт хийхээр товлосон УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн тойргийн хорооны хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна. Тойргийн хорооны хуралдаанаас сонгуулийн санал хураалтын дүнг эцэслэн мэдээлэхээс гадна, хуулийн дагуу 22.00 цагт хаах ёстой байсан санал хураалтыг 20.00 цагт дуусгасан гэх шалтгаанаар сонгогчоос гомдол ирсэн тул өчигдрийн санал хураалтыг хүчинтэйд тооцох эсэх, дахин санал хураалт явуулах эсэх гээд өдгөө хүлээлттэй байгаа олон асуудлыг шийдвэрлэх учиртай юм. Гэвч хуралд оролцох ёстой гишүүд цуглаагүй, тойргийн хорооны хурал одоо хэр нь эхлээгүй байна. Өчигдөр болсон санал хураалтын урьдчилсан дүнгээр Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Сумъябазар 54 хувийн санал авсан бол Ардчилсан намаас нэр дэвшин, өрсөлдсөн Л.Эрхэмбаяр 46 хувийн авсан тухай тойргийн хорооноос өчигдөр 22.30 цагийн орчимд мэдээлсэн юм. СХД-ийн тойргийн хороо нь нийт 80 хэсэгтэй, одоогоор нэгээс бусад хэсгийн дүнг нэгтгээд байгаа ажээ. Үлдсэн хэсгийн дүнг нэгтгэн эцсийн дүнг гаргаж, дээр нь асуудал үүсгээд буй санал хураалтыг 20.00 цагт дуусгасан тухай асуудлыг тойргийн хорооны хурлаар шийднэ. Тиймээс сонгуулийн дахин санал хураалтын сүүлийн мэдээ маргааш нэгтгэгдэн гарахаар болж байна.
Сэтгэгдэл (1)