Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газрын уулзалтын танхимд ТББ-уудын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хүүхдийн төлөө үндсэний газрын дарга И.Нарантуяа , Тамгын газрын дарга Д.Тунгалаг , Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Х.Баавгай, Мэдээлэл судалгаа мониторингийн газрын дарга Ч.Эрдэнэбат болон ХТҮГ-ын бусад холбогдох хүмүүс оролцлоо.Төрийн бус байгууллагуудаас Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Экпат Монгол үндэсний сүлжээ, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний сүлжээ, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сүлжээний нийт 22 төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Тэд
- Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилэсэн төслийг боловсруулхад ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх
- Мэдээлэл солилцох, байгууллагуудад тэгш хүргэх
- Олон улсын жишгээр бий болсон арга зүй туршлагаа түгээх, бие биенээсээ суралцах
- Бодлого хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх
- ТББ-уудад сургалт явуулах эрх зөвшөөрлийг олгох, сургалтын шинэ технологи нэвтрүүлэх
- Судалгаа шинжилгээний академик байгууллагаа түшиглэж ажиллах
- Хүүхдийн аж байдлын талаархи судалгааг тогтмол хийх
- Хүүхдэд хүргэх үйлчилгээг ТББ- аар гэрээлж гүйцэтгүүлэх, хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх
- Хүүхдэд шаардлагатай стандартуудыг шинээр хамтран боловсруулах
- Олон нийтэд түшиглэсэн төвийн үйл ажиллагааг сайжруулах
- Мэрэгшсэн баг ажиллуулах
- Нийгмийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх
- ТББ-уудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх
- Халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдэд хяналт тавих
- Бусад салбарын яамдтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцох зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.




















































Сэтгэгдэл (1)