Ихэнх
нутгаар үүлшинэ. Баруун болон говийн нутгийн хойд хэсэг, төвийн
нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн
хагаст хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төвийн
нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр
хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж голын саваар 0-5 градус, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт
голын сав газраар 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр
говиор 15-20 градус, Алтайн уулс, говийн өмнөд хэсгээр 10-15 градус,
бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.