Манай улс энэ оны эхний гурван сард 163.3 сая ам.долларын эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортлосон байна.

Манай улс энэ оны эхний гурван сард 163.3 сая ам.долларын эрдэс баялгийн бүтээгдэхүүн экспортлосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувиар буурсан үзүүлэлттэй болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Чулуун нүүрс, зэс, молибдений экспорт 15-40 хувиар буурсан нь үүнд нөлөөлсөн байна. Энэ оны улсын төсвийн төсөөллөөр 30 сая орчим тонн нүүрс гадаадад гаргахаар тооцсон. Тэгвэл оны эхний улиралд 3.4 сая тонн нүүрс экспортлосон нь хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо байгаа ч 158 сая ам.доллараар бага үнийн дүнтэй байгаа нь "хар алт"-ны ханшийн уналттай холбоотой юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)