Монголын рок попын ертөнцөд өөрсдийн орон зайгаа аль хэдийнэ эзэлж,
олон сонирхолтой уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барьсан “Киви” хамтлагийн
бүсгүйчүүд удахгүй нэгэн тоглолтоо толилуулах гэж байна.

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн орон зайгаа аль хэдийнэ эзэлж, олон сонирхолтой уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барьсан “Киви” хамтлагийн бүсгүйчүүд удахгүй нэгэн тоглолтоо толилуулах гэж байна. “Ука & Киви” нэртэй тоглолтоо тэд ирэх сарын сүүлчээр толилуулахаар төлөвлөсөн байсан ч тэр үеэр БНХАУ-д тоглох санал хүлээж авснаар зургадугаар сарын эхээр болгон хойшлуулсан аж. Энэ нь сонсогч фенүүдийнх нь дургүйцлийг маш их хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Хятад улсад тоглочихоод дараа нь монголдоо тоглоно гэсэнд фенүүдийнх нь урам хугарчээ. Мөн сонирхуулахад тэд тоглолтоо өөрсдийн бие даасан “I аm in love” цомгийнхоо баяртай хамтатган хийхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн Кивигийнхэн энэ долоо хоногт нэгэн шинэ дууны хоолойны бичлэг хийлгэхээс гадна удахгүй нээлтээ хийх “Хорио-той загвар” уран сайхны киноны клипний зураг авалтад орохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл (11)