Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны ажилтан, дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг Хан-Уул дуургийн шүүх өнгөрсөн 15-нд хэлэлцэж, цагаатгасан.

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны ажилтан, дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг Хан-Уул дуургийн шүүх өнгөрсөн 15-нд хэлэлцэж, цагаатгасан. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр В.Нямхандад эх орноосоо урвах болон Тагнуулын байгууллагын хууль, дурмийг зөрчиж, гадаадын иргэдтэй уулзаж байсан гэсэн үндэслэлээр 17 жил хорих ял оноох санал прокурор гаргаж байсан юм. Тэгвэл энэ хэргийг Хан-Уул дүүргийн шүүх цагаатгасан. Харин энэхүү шийдвэрийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс Хан-Уул дүүргийн шүүхийн цагаатгах тогтоолыг өнгөрсөн сарын 25-нд Ё.Сагсай прокурор хүлээн авч танилцаад хуульд заасан хугацаанд нь улсын яллагчийн эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)