Дуучин С.Сэрчмаа гурван жилийн турш Өвөрмонгол нөхрөөсөө тусдаа амьдарч байгаад өдгөө эргэн нийлж, байгаа аж.

Дуучин С.Сэрчмаа гурван жилийн турш Өвөрмонгол нөхрөөсөө тусдаа амьдарч байгаад өдгөө эргэн нийлж, байгаа аж. Өөрийнхөө нэрээр студи байгуулж, амьдралаараа кино хийж, бас уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон дуучин бүсгүйн экс нөхөр Баярт эргэн ирж, түүний ивээн тэтгэгчээр ажиллах болжээ. Тэдний хувьд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гомдол гаргаж байсан ч Хураа гэх тэдний охины асуудал хамгийн хүндрэлтэй шийдэхэд бэрх зүйл болжээ. Учир нь Монгол улсын хуулинд насанд хүрээгүй хүүхдийг эхийнх нь халамжинд өгөх учиртай. Гэтэл БНХАУ-ын хуулинд өв залгамжлагчийг эцэг нь өөр дээрээ авах хуультай учраас зөрчилдөж эхэлжээ. Ямартаа ч С.Сэрчмаа нөхөртэйгээ эргэн нийлсэнгэнэ. Мөн тэрээр Хятадын үзэгчдэд зориулан уран бүтээлээ гаргахаар шийдэж, бэлтгэл ажилдаа ороод байна. Хоёр жилийн өмнө дуучин Сэрчмаа Хятадын зах зээлд зориулан гаргасан “Цагаан сүүний домог” цомгоо дахин сэргээж, худалдаанд гаргахаар болжээ.
Сэтгэгдэл (1)