“Мансууралгүй оюун санаа” хэмээх бүх дэлхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, Киргизийн харьяат Женишбек Назаралиев Тувагийн тэргүүн Шолбан Кара-оолд XIV Далай ламын илгээлтийг гардуулжээ. Кызыл хот дахь үндэсний музейд болсон уулзалтын үеэр Дээрхийн гэгээний илгээлтийг тэрээр өргөн барьсан байна."Согтууруулах ундааны хамаарлаас ангижрахыг хүссэн тува хүмүүс зорилгодоо хүрэх хүч, дэмжлэг олоосой гэж би залбирч байна. Архины золиос болчихоогүй байгаа бага залуу улсыг хайрлан хамгаалаасай” гэж Далай ламын илгээлтэд дурджээ. Женишбек Назаралиев өнгөрсөн 12 дугаар сард томилолтоор ажиллаж ирээд Тувагийн ард иргэдэд хандан уриалга гаргаж өгөхийг Далай ламаас тусгайлан хүссэн нь ийнхүү ёсоор болжээ. Киргиз эмч өөрөө мөн буддын шашинтай хүн бөгөөд Тувагийн Засгийн газартай хамтран ажиллах гэрээтэй юм.
24tsag.mn



















































