
МИАТ-ын гэх тодотголтой хэрэгт холбогдсон арван хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүү үүсгэн, цагдан хорьж шалгаж байгаа. Тодруулбал, МИАТ-ын хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр, “Голомт” банкны салбарын захирал Н.Солонго нарын арван хүн холбогдоод байгаа юм. Эдгээр 10 хүнээс долоо нь цагдан хоригдож байгаа бол гурав нь биеийн байдал нь муудаж батлан даалтад гарсан байна.
Уг хэргийг шалгаж байх явцад 2.1 сая ам доллар, 13.9 сая төгрөг дансанд байсныг нь хураан авч битүүмжилсэн байна.
Мөн мөрдөн байцаалтын явцад долоон сая гаруй ам.долларын хохирол учруулсан нь нотлогдоод байгаа юм. Харин уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа бөгөөд энэ сардаа багтаан хэргийг прокурорт шилжүүлэх аж.
Сэтгэгдэл (1)