Баганхангай дүүргийн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргаар
ажиллаж байсан П.Энхбат Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл буюу бусдын эд
хөрөнгө завшиж үрэгдүүлэх хэрэгт шалгагдаж байгаа.

Баганхангай дүүргийн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан П.Энхбат Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлэх хэрэгт шалгагдаж байгаа. Тэрээр чанарын эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхэр, хонины 232.6 тонн махыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн агуулахдаа хүлээн авч хадгалсаны улмаас хүнсний хэрэгцээнд хэрэглэх боломжгүй болж муудсан. Иймээс улсад нэг тэрбум 276 сая 250 мянган төгрөгний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэргийг шалгаж байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй үргэлжилж, бөгөөд Мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг үүсээд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)