Монголын төр, нийгмийг 44 жил тэргүүлсэн Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа УДЭТ-ын өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, хөшөөг нь босгосон түүхтэй. Тэгвэл өнөөдөр түүний хөшөөг Нийслэлийн Засаг даргын Захирагчийн албаны зөвшөөрөлтэйгээр буулгаж байгаа юм. Учир нь хөшөөний суурь хэсэгт суулт өгч хагарал үүссэн тул засвар хийх шаардлагатай болсон байна. Засварын ажил 2-3 өдөр үргэлжлэх гэнэ. Тус хөшөө нь баригдаад зургаан жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд ганц удаа засвар хийгээгүй аж.


Т.Хулан
Сэтгэгдэл (1)