Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал
өнөөдөр хэвлэлийнхэнд онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал өнөөдөр хэвлэлийнхэнд бусдын санаатай хохироох гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Үүнд, "Өнгөрсөн оны арванхоёр дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багт 84 настай Л гэх эмэгтэйн амь насанд халдсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.Мөн 2013 оны нэгдүгээр сжарын 04-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг алах зорилгоор хордуулсан талаар мэдээлэл бичигдсэнийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гуравдугаар сарын 15-ны өдөр Н.Энхбаярыг алах зорилгоор хордуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч-гийн биерүү бинзен цацаж онц харгисаар амь насанд нь халдсан хэрэг гарсан. Тус хэрэгт сэжиглэгдэж буй Б, С нарт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 15-нд яллах дүгнэлт мэдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн" гэв.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт 88 настай Ц гэх эмэгтэйг хохироосон хэрэг гарсан. Энэ хэргийн эзэн холбогдогч нь тогтоогүй байсан ч цагдаагийн албаныхан шалгалтын явцал илрүүлж 32 настай М үйлдсэн болохыг тогтоожээ. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































