Энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хоёр
дугаар байрны 38-н тоотод иргэн Х-г олон удаагаар хутгалж амь насыг нь
хохироосон хэргийг шалгаж дуусчээ.

МоАХ-ны дарга асан Г.Бошигт хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны II байрны 38 тоотод төрсөн хүү Х-г
хүйтэн мэсээр хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг УМБГ шалгаж дууссан
бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Хэрвээ
Г.Бошигтын гэм буруутай нь нотлогдвол 15-25 жилийн ял ноогдуулах юм
байна. Мөн өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн "Өргөн" сумын хоёрдугаар багийн нутагт малчин Ч түүний охин гурван настай О нарыг зэрлэгээр амь насыг нь хохироосон хэргийн эзэн холбогдогчийг тогтоож мөрдөн байцаалтын ажиллааг явуулсан байна. Мөрдөн байцаах ажиллагаа дуусч энэ сарын 10-нд Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)