Энэ сарын 12-нд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т
байгууллагын эд хөрөнгө итгэмжлэн харуйцсан этгээд завшиж онц их
хэмжээний хохирол учруулсан гэх зүйл заалттай хэрэг гарсан. Уг үйлдлийг
Эрүүл мэндийн яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга болон бусад
ажилтнууд үйлдсэн байж болзошгүй хэмээн зургаан хүнийг уг хэрэгт
холбогдуулж шалгаж байгаа юм байна. Одоогоор батлан даалтад гурван хүн,
цагдан хориотой гурван хүн шалгагдаж байгаа аж.

Энэ сарын 12-нд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн харуйцсан этгээд нь завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйл заалттай хэрэг гарсан. Уг үйлдлийг Эрүүл мэндийн яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга болон бусад ажилтнууд үйлдсэн байж болзошгүй хэмээн зургаан хүнийг уг хэрэгт холбогдуулж шалгаж байна. Одоогоор батлан даалтад гурван хүн, цагдан хориотой гурван хүн шалгагдаж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл гэсэн үндэслэлээр энэ хэрэг шалгагдаад мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан хүн, ЭМЯ-ны оношлогоо, эмчилгээний технологийн хэлтэсийн мэргэжилтэн, ЭМЯ эмчилгээ, технологийн хэлтсийн дарга албан тушаалтай байсан хүмүүс мөн ГСҮТ-ийн дүрс оношлогооны тасгийн эрхлэгч зэрэг албан тушаалтай иргэд холбогдон Хан-Уул дүүргийн мөрдөн байцаах газар шалгагдаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)