Нийслэлийн цагдаагийн байгууллага 2011 оны 12 сараас шинэ бүтэц зохион байгуулалтад орж шинээр гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж байгуулсан.

Нийслэлийн цагдаагийн байгууллага 2011 оны 12 сараас шинэ бүтэц зохион байгуулалтад орж шинээр гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж байгуулсан. Энэ цагаас хойш Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа онц бөгөөд хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсүүдийг байгуулсан байна. Нийслэлийн хэмжээнд 2013 оны нэгдүгээр улиралд бусдын амь нас хөнөөсөн хэрэг 35 бүртгэгдсэн аж. Урьд оныхоос 12.3 хувиар буурсан байна. Харин илрүүлэлт 91.4 хувьтай явж байна. Дээрмийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 13.7 хувь буурч, илрүүлэлт 58.2 хувьтай байгаа аж. Хүчингийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд хэргийн илрүүлэлт 90.9 хувьтай байгаа гэнэ. Халаасны хулгайтай тэмцэх ажлыг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст давхар хариуцуулсан. Энэ нь халаасны хулгайн гэмт хэргийн бүртгэлжилтийг сайжруулах давуу талтай аж.
Д.Ундрах /24tsag.mn/