Малайзын иргэн Кан, Хи, Ли нар нь бусадтай бүлэглэн төлбөрийн хуурамч карт ашиглаж манай нэртэй томоохон банкуудад үйлчлүүлсэн байгаа юм. Үүнд “Хадгаламж”, “Хаан”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” зэрэг багтана. Эдгээртэй нийлээд 39 аж ахуй нэгжид хуурамч төлбөрийн карт ашиглан гүйлгээ хийж 14 сая 812 мянган төгрөгний хохирол учруулсан байгаа. Мөн завдалтаар 766 сая төгрөгний гүйлгээ хийж энэ нь таслагдсан хэрэг гарсан. Эл хэрэг энэ оны нэгдүгээр сарын 25-нд гарсан бөгөөд одоогоор Эрүүгийн хуулийн 148.4-т заасан зүйл ангиар Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































