Өнгөрсөн оны хоёрдугаар сарын манай улсын иргэн Э БНСУ-ын иргэн Л
-тэй нийлж орд газар олж өгнө хэмээн бусдыг хуурч мэхэлсэн хэрэг гарсан.
Тодруулбал, гурван сая ам доллар, 700 вонь залилсан хэрэг үйлдсэн юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын манай улсын иргэн Э БНСУ-ын иргэн Л -тэй нийлж орд газар олж өгнө хэмээн бусдыг хуурч мэхэлсэн хэрэг гарсан. Тодруулбал, гурван сая ам доллар, 700 вонн залилсан хэрэг үйлдсэн юм. Уг залилсан мөнгөө төрийн өндөр албан тушаалтнуудад өгөх гэж байсан хэмээн мэдүүлжээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад төрийн өндөр албан тушаалтнууд уг мөнгийг авсан нь тогтоогдоогүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин хэргийн талаар мэдээлэл өгсөн Э-г бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгахаар болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)