Монголын анхны андерграунд кино наадам өчигдрөөс бүтээлүүдээ хүлээн авч
эхэлжээ. Сонгодог болон артхаус киног олон нийтэд түгээдэг “Алтан хальс”
холбоо энэхүү наадмыг зохион байгуулж буй юм. Уралдаанд эксперименталь,
авангард хэлбэрийн, 5-15 минут үргэлжлэх бэсрэг кино өрсөлдөх юм байна.

Монголын анхны андерграунд кино наадам өчигдрөөс бүтээлүүдээ хүлээн авч эхэлжээ. Сонгодог болон артхаус киног олон нийтэд түгээдэг “Алтан хальс” холбоо энэхүү наадмыг зохион байгуулж буй юм. Уралдаанд эксперименталь, авангард хэлбэрийн, 5-15 минут үргэлжлэх бэсрэг кино өрсөлдөх юм байна. Киноны дүрс бичлэгийн чанар, техник технологийн дэвшлийг үл харгалзан, бүтээлч сэтгэлгээ, уран сайхны эрэлхийллийг гол болгодгоороо андерграунд кино наадам онцлог оршдог. Бүртгэл зургадугаар сарын 15-нд дуусах бөгөөд 22-нд нь ХААН банк- ны “Улаан гэр” арт галерейд Монголын анхны андерграунд кино наадмын шагнал гардуулах ёслол болж, шилдэг гурван бүтээлд мөнгөн шагнал хүртээх гэнэ. Мөн эхний таван байранд шалгарсан бүтээлийг энэ оны аравдугаар сард зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр олон нийтийи хүртээл болгох аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)