ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Зүүн аймгуудаар сүүлийн жилүүдэд туурвисан
шилдэг уран бүтээлээс түүвэрлэсэн “Монгол урлагийн гайхамшиг” аялан
тоглолтоо толилуулах гэж буйгаа өчигдөр мэдээллээ.

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Зүүн аймгуудаар сүүлийн жилүүдэд туурвисан шилдэг уран бүтээлээс түүвэрлэсэн “Монгол урлагийн гайхамшиг” аялан тоглолтоо толилуулах гэж буйгаа өчигдөр мэдээллээ. Шилдэг уран бүтээлүүдийн түүвэр тоглолтоос гадна бага насныханд зориулж “Ишиг хөөрхөн нэр" хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээ тоглох аж. Ирэх бямба гаригт зүүн аймгууд руу хөлгийн жолоо залах тэд ахмад болон залуу уран бүтээлчдээс бүрдсэн 30 хөгжимчин, 30 бүжигчин, долоон дуучин гээд ная гаруй хүний бүрэлдэхүүнтэй гэсэн. Энэ сарын 20, 21- нд Багануур дүүрэгт тоглолтынхоо салхийг хагалах бөгөөд Хэнтий аймагт 22-24-нд, Дорнод аймагт 26-28-нд тоглохоор төлөвлөжээ. Сүхбаатар аймгийн төв болон зарим суманд энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ныг хүртэл тоглолтоо үргэлжлүүлэх бол Хэнтийн Бор-Өндөр суманд ирэх сарын 3,4-нд уран бүтээлээ толилуулах юм байна.
Тэд хөдөө орон нутгийн иргэдэд үндэснийхээ урлагийг сурталчлахын зэрэгцээ орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй туршлага солилцон, сургалт зохион байгуулна. Мөн энэ үеэр зүүн аймгуудын соёл урлагийн өв уламжлалыг судлах судалгааны баг давхар ажиллах гэнэ.