Аялал жуулчлалын хууль нь зөвхөн нэг талыг харсан, гадаадаас Монголд жуулчлах харилцааг зохицуулсан байдаг.

Аялал жуулчлалын хууль нь зөвхөн нэг талыг харсан, гадаадаас Монголд жуулчлах харилцааг зохицуулсан байдаг. Тэгвэл энэ хуулийг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар шинэчлэн найруулж байгаа аж. Шинэчилсэн хуулиндаа монгол хүн жуулчин болоод явдаг. Тэднийг хамгаалах эрх зүйн орчинг хуульд тусгаж өгөхийг тэд зорьж байгаа юм байна. Жуулчны аюулгүй байдал, баталгаа, хэрэгжүүлэх арга зам, аюулгүй байдлын даатгалын асуудлыг хуулиндаа тусгаад өгчихвөл монгол хүн гадаадад зорчихдоо аюулгүй, найдвартай байх, ямар нэг зүй бус зүйлийн золиос болохгүй байх баталгаа болж өгөх юм. Хуулийн төсөл эцсийн шатандаа явж байгаа ч яамдуудад танилцуулаагүй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)