зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бат-Октябрь: Эзэнгүй байгаа маш их мөнгө хаана буйг Монголын залуус мэддэггүй

2011-11-22
0
ЖИРГЭХ
   “Startup Weekend Mongolia” арга хэмжээг “SWMongolia” байгууллагаас гурав дахь удаа зохион байгууллаа. Энэ аянд оролцогчид бизнесийн шинэ санаагаараа өрсөлдөж, 54 цагийн дотор компани байгуулах ёстой гэнэ. Ингээд “SWMongolia” байгууллагын тэргүүн Д.Бат-Октябрьтай өнгөрсөн баасан гарагт уулзаж, хийж буй ажлынх нь талаар ярилцсанаа хүргэе. Тэрбээр АНУ-д 10 жил амьдарч, ажиллаад эх орондоо ихийг хийж бүтээхээр ирсэн гэнэ.

“Startup Weekend Mongolia” арга хэмжээг “SWMongolia” байгууллагаас гурав дахь удаа зохион байгууллаа. Энэ аянд оролцогчид бизнесийн шинэ санаагаараа өрсөлдөж, 54 цагийн дотор компани байгуулах ёстой гэнэ. Ингээд “SWMongolia” байгууллагын тэргүүн Д.Бат-Октябрьтай өнгөрсөн баасан гарагт уулзаж, хийж буй ажлынх нь талаар ярилцсанаа хүргэе. Тэрбээр АНУ-д 10 жил амьдарч, ажиллаад эх орондоо ихийг хийж бүтээхээр ирсэн гэнэ.

- Сайн байна уу, өнөөдрийн арга хэмжээ ямар зорилготой, тустай үйл ажиллагаанууд вэ?

- Одоо эхлэх гэж байгаа “Startup weekend Mongolia” хөтөлбөрийн зорилго гэвэл юм хийх гэсэн залуусыг хооронд нь холбож өгнө, бас бизнесээ эхлүүлэх гээд чадаагүй хүмүүсийг зоригжуулах юм. Мөн тэднийг хөрөнгө оруулагчидтай холбоо тогтооход тусалж байгаа. Зохион байгуулагч “Global Entrepreneurship Week” нь дэлхий даяар 123 улсад салбартай байдаг. Түүний монгол дахь төлөөлөгчөөр нь би ажилладаг юм.

   Гуравдахь удаагийн аварга болсон баг нь цаашаа олон улсын “Global Startup Weekend” тэмцээнд оролцох эрх авна. Бас ирэх оны хоёрдугаар сард болох “DEMO Asia” гэдэг хэлэлцүүлэгт оролцох боломжтой.


-  Гурав дахь удаа зохион байгуулагдаж байгаа хэрэг үү?

- Тийм ээ. Энэ арга хэмжээ бол “Global Entrepreneurship Week Mongolia” гэсэн ерөнхий долоо хоногийн аяны хүрээн дэх ажил юм. Хувийн жижиг бизнесийн /entrepreunership/ аян бол манай улсад анх удаагийнх. Одоо гадаад дотоодын нийлсэн 20 гаруй залуус хоёр сарын хугацаанд ажиллаж байна. Гадаадад сурсан монголчууд, Монголд байгаа гадаад хүмүүс гээд олон хүн хамтарч байгаа.


- Миний ойлгосноор “Startup weekend Mongolia” оролцогч залуус шинэ бизнес санаагаа хэлэлцээд, түүндээ тулгуурлаж газар дээр нь компаниа байгуулаад явах үйл ажиллагаа юм байна. Мөн нөгөө талаас нь тэмцээн гэж ойлгож болох уу?

- Тийм ээ, мөнгөн шагналтай, ялагч тодруулна. Тэр үүднээс нь тэмцээн болж байгаа юм. Питер Рөүдс гэдэг залуу Монголд хөрөнгө оруулалтын компани үүсгэн байгуулаад ажиллаж байна. Монголд хараахан хөгжөөгүй энэ салбарыг оруулж ирээд, өнөөдрийн тэмцээнээс гарсан, тэргүүлсэн, шалгарсан, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон компанийг шууд босгох хөрөнгө оруулалт хийнэ. Бас “Оюутолгой” компаний зүгээс “Хэрэв уул уурхайн чиглэлээр гоё санаа, үйл ажиллагаа гарвал бид шууд дэмжиж ажиллана” гэж байгаа. Тэгэхээр дээрх байдлаар өрсөлдөж байгаа учир тэмцээн гэж болно.


- Өмнө нь хоёр удаа зохиогдож байсан “Startup Weekend Mongolia” хөтөлбөр хэзээ болж байсан юм бэ?

- Бид тав дугаар сард анх удаа зохион явуулсан. Одоо эндээс нийт зургаан компани гарч, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнд бид баяртай байгаа. Энэ арга хэмжээ олон улсын түвшинд буюу гадны орнуудад жилдээ нэг л удаа зохион байгуулдаг. Гэтэл бид хагас жилд гурван удаа хийчихлээ. Эрчтэй явж байна даа.


- Зургаан компани нь ямар байгууллага болж гарав, шинэ санаа нь юу байсан бол?

-Секторууд бол янз янз. Жишээ нь, “Органик фүүдс” гээд компани хамгийн сайн явж байгаа. Тэдний санаа нь барилга, орон сууцнаас дээшээ гардаг дулаан агаарыг ашиглаад дээвэрт нь хүлэмж байгуулж, жимс ногоо тарих байсан. Тэр нь одоо хэрэгжиж байна. Ингэхдээ хамгийн гол нь органик байх ёстой, ямар ч нэмэгдэл химийн бодис, нэмэлт орохгүй.


- Хаана тэгж ажиллаж байна?

- Тэдний эхний байгууламж нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн ард байдаг байрны дээвэрт ажиллаж байгаа. Дараагийнхаа газруудыг товлоод байгаа гэсэн.


- Энэ удаагийн “Startup weekend Mongolia” хэдэн хүнийг хамарч, оролцуулахаар болов?

- Нийт 45 хүн орохоор болчихсон. Дунджаар нэг баг дөрвөн хүнтэй гэвэл нийт 10 орчим баг гарна. Гэхдээ тэдний дунд ажлаа эхлүүлж байгаа ч хөрөнгө оруулалтгүй бүтэн баг ирж болно. Байнга боддог санаагаа хэнд ч хэлэлгүй явж байгаад өнөөдөр энд ирж танилцуулж магадгүй. Гэхдээ баасан гарагийн гол зорилго нь шинэ санаатай хүн бүр түүнийгээ 60 секундэд багтааж танилцуулна. Үүнээс сайн гэсэн санааг шалгаруулаад, түүн дээр үндэслэн баг, компани бүрдэх учиртай. Тэр санаанаас өөрт таалагдсан, таалагдаагүй хамаагүй хүн бүр аль нэг багт харъяалагдах ёстой.


- Тэгэхээр одоо 45 шинэ санаа оруулаад, тэднээс шилдэг гэсэн 10-ыг шалгаруулж, баг бүрдүүлэх нь тийм үү?

- Хүн бүр шинэ санаатай ирэх албагүй л дээ. Хамгийн доод шалгуур нь 10-аас илүү баг үүсгэхгүй байх. Яагаад гэхээр өнөөдрийн хамгийн гол зорилго нь компани байгуулахад суралцах явдал. Яахав хэд хэдэн компани бий болоод ажиллавал сайн ч тоо заасан байгаа. Хэн нэгэн өөрийнхөө санаачилсан компаниа гаргаж ирж чадаагүй боловч дараа нь суралцаад үлдэнэ. Компани байгуулахад ямар ямар шат, дамжлага, бичиг баримт хэрэгтэйг сураад авах нь чухал. Төсөв, төсөл, маркетингийн төлөвлөгөө, тайлан тооцоо гаргахаас эхлээд ямар ч компани байгуулсан зайлшгүй дагах зам байгаа учраас өнөөдөр сонгогдсон санаа таалагдах, эсэх нь чухал биш.


- Оролцогч залуус маань яаж суралцах юм бэ? 

-Баг бүрд зөвлөгөө өгөх хүн байгаа. Гадаад, дотоодын залуусаас бүрдсэн багт Харвардын Их Сургуулийг төгсөгчид, инженерүүд, хуулийн салбарынхан мөн “Мэдээлэл технологийн парк”, “Хас Банк”, “Оюутолгой”ХХК, МҮХАҮТанхимаас зэрэг байгууллагаас зөвлөхүүд ирнэ. Жишээ нь банкнаас хүмүүс ирээд “Та нарт таван сая төгрөгний зээл хэрэгтэй байлаа гэхэд ямар ямар бичиг баримт, шаардлага хангах вэ?” гээд асууна. Тэгэхээр жинхэнэ “Нэг цэгийн үйлчилгээ” гэдэг чинь энд бүрдэнэ. Энэ бүхэн 54 цагтаа л багтаж байгаа.


- Яагаад заавал 54 цагийн дотор гэж?

- Энэ загвар бол дэлхий даяар тарчихсан стандарт. Олон удаа туршиж үзсэн болохоор эргэлзэх зүйлгүй. Амралтын хоёр өдрийн 48 цаг дээр баасан гарбгийн ажил тарсанаас шөнийн 00 цаг хүртэлх зургаан цаг ороод 54 цаг болж байгаа юм. Энэ хооронд ажиллах, суралцах нь илүү үр дүнтэй, ашигтай гэж үзсэн учир олон улсад ийм загварт шилжсэн. Одоо дэлхийн 20 гаруй улсад яг манайхтай зэрэг “Startup weekend” эхэлж байгаа. Энэ долоо хоногийн хугацаанд “Global Entrepreneurship week” дэлхийн эргэн тойронд 5000 компани байгуулах зорилго тавьсан.


- Та энэ олон улсын байгууллагатай яаж холбогдсон юм бэ?

- Би 10 жил Америкт амьдарч байгаад ирсэн. Монголд ирээд долоон сар болж байна. Ирэхийнхээ өмнө “Silicon Valley” гэдэг жинхэнэ шинэ санааны үүр уурхай болсон “Фэйсбүүк”, “Youtube” гарч ирсэн газарт маркетингийн зөвлөгөө өгдөг байсан. Залуучуудад зөвлөгөө өгч байхдаа монголчууддаа энэ загвар, шинэ санааг дэмжих байгууллагыг ямар байдлаар хүргэх вэ гэдгийг судалж байгаад энэ байгууллагыг олсон. Тэгээд Европт очиж үйл ажиллагаа зохион байгуулж байгаад ирсэн. Монголд ирээд би  “SWMongolia” гэдэг төрийн бус байгууллагатай болж, бичил бизнесийг хэрхэн жинхэнэ утгаар нь бий болгох, дэмжих талаар анхаарч ирсэн. Манай ТББ-ын хамгийн том давуу тал бол “Global Entrepreneurship”-ээр дамжуулж маш олон дэлхийн томчуудтай холбоотой болж чадсан. Тухайлбал, “Майкрософт”, “Фэйсбүүк”, “Google” гэдэг ч юм уу дэлхийн томчуудтай хамтрах боломжтой болсон. Тиймээм жижиг ТББ хэрнээ өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэж болно.


- Шинээр гарч буй байгууллагууд 54 цагтаа багтааж ямар зорилгод хүрэх ёстой вэ? Тайлан тооцоо төлөвлөгөө гаргахдаа суралцаад, ажилдаа ороход бэлэн болоод дуусах уу? Эсвэл хүлэмжийн компани шиг хүлэмж байгуулах материал, суулгацаа худалдаж авсан байх ёстой юу?

- Эхлээд тусдаа байгаа зүйлээ салгаж ойлгох хэрэгтэй байх.Нэгдүгээрт, Монголд өнөөдөр шинэ санааг дэмжих гэсэн хөрөнгө оруулалт маш их байна. Энэ боломжийг монгол залуус огт мэддэггүй. Тиймээс “Startup weekend Mongolia”  нь залууст тэр боломжуудыг олж, зааж өгөх зорилготой. Мөн боловсрол, эрүүл мэнд, улс төрийн байгууллагыг хооронд нь холбож өгөхийг чухалчилдаг. Энэ тал дээр УИХ-ын гишүүн Н.Ганбямба, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нар хамтран ажиллаж байгаа. Хоёрдугаарт, “Startup weekend Mongolia” бол бизнес санааг хөгжүүлэх сургалт. Уг нь бол хэрэгтэй бүхнээ сураад дуусахад л хангалттай боловч энэ удааг дэлхийн тэмцээнд улсаа төлөөлж явах болзолтой тул өрсөлдөөнд нь түлхүү анхаарч байна.


- Өнөөдөр оролцож байгаа багууд юм хийе, бүтээе, ажиллая гэвэл хөрөнгө оруулалт, мөнгийг хэн хаанаас гаргах юм бол?

- Бид энэ арга хэмжээнийхээ хүрээнд хөрөнгө оруулагчдыг байнга урьдаг. Тэд ирээд өөрт таалагдах, хөрөнгө оруулж болох санааг сонсч, багуудтай уулздаг, санал солилцдог. Хэрэв Монголдоо түрүүлээд Сингапур дахь зөвлөгөөн, эсвэл “Global startup battle”-д очвол тэрүүгээр дүүрэн хөрөнгө оруулагчид шинэ санааг амдаад сууж байна. Мөн дээр хэлсэнчилэн хөрөнгө оруулалтын сул байгаа мөнгө, эзэнгүй төслүүдийг бид зааж өгөх болно.


- “Global battle” нь өнөөдөр болох үйл ажиллагаанаас ямар ялгаатай вэ? Шаардлага, давуу тал нь юу вэ?

- Хамгийн эхэнд дэлхийн 30 орны багтай өрсөлдөнө. Тэгэхээр улс бүрээс шалгарсан 30 шилдэг багтай эн зэрэгцэж өрсөлдөхөөр шалгуур улам өндөр болж байгаа. Мөн дэлхийн олон улсад интернэтээр харилцаж төслөө танилцуулах учир англи хэлний өндөр мэдлэгтэй байхыг шаардана.


- Одоо оролцох 45 хүнийг ямар журмаар бүртгэсэн бэ?

- Гурав дахь удаагийнх болохоор хүмүүс мэддэг болчихож. “Фэйсбүүк”, “Твиттер”-ээр бид байнга л мэдээлж байдаг. Бас хэд хэдэн вэб сайтыг хариуцаж байгаа учраас мэдээллээ түгээдэг юм. Мөн энэ 54 цагийн ажлаас гадна “Зам зуурын бизнес найраа”, “Монголдоо зориулж кодлооч” гэсэн хоёр өөр тэмцээн байгаа. Үүгээр дамжуулж залуус бидний ажиллагааг мэдсэн байх. Ерөнхийдөө интернэт маркетингийг бид илүү ашигладаг.


- “Фэйсбүүк” ашигладаггүй, “Твиттерт” ордоггүй маш олон хүн байгаа. Тэдэнд мэдээллээ яаж хүргэх вэ? 

- Би долоон их, дээд сургуульд очиж лекц уншлаа. Залуусын санааг сонсож байхад бизнес эхлүүлнэ гэхээр маш том юм санаачлах гээд, их өргөн хүрээтэй гэж бодоод байдаг. Том том байгууллагын хийдэг зүйлийг хийхгүй л бол бизнес явахгүй нь гээд реклам цацах, замын дэргэдэх самбар худалдаж авах, шторк явуулах, масс мэйл илгээхийг л боддог. Заавал ингэх шаардлагагүй шүү дээ. Үнэхээр юм хийе, бүтээе, ажиллая гэсэн чин хүсэлтэй тохиолдолд хамгийн эхэнд Фэйсбүүкийг ашиглаж чаддаг байхад болно. Бид одоо зургаан өөр өчиглэлийн “Фэйсбүүк” хуудас хөтөлдөг. Бид одоо болтол алдагдалтай ажиллаагүй л байна. Энэ удаагийн ажилд л гэхэд 16-17 мянган доллар зарцуулж байгаа.


- Танай ТББ одоо хэдэн хүнтэй, ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?

- Бүртгэлтэй гишүүн гэвэл таван хүний нэр бий. Мөн зохион байгуулалтын ажилд оролцоод, мэдээлэл түгээж, хүмүүстэй уулзаад явж байгаа хүн 30 гаруй бий. Насны хувьд дийлэнх нь залуус. Тиймээс бид залуусын төв байгуулахыг дараагийн ажил гээд төлөвлөчихсөн байгаа. АНУ-ын Засгийн газраас хөрөнгө оруулалт авч, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх бодолтой байна.


- Хөтөлбөрт хамрагдаж шинэ бизнес эхлүүлэхээр ирж байгаа хүмүүс дотор оюутнууд хэр их байна?

- Энэ удаа харьцангуй олон оюутан оролцож байна. Гэхдээ настай хүмүүс ч орох нь бий. Өмнөх арга хэмжээнд олон жил инженерээр ажиллаж байсан, одоо Оюутолгойд ажилладаг хүн орсон. Ер нь юмаа хийж, эхлүүлээд, хөгжүүлэх гэсэн чин хүсэлтэй л бол хэн бүгдэд нээлттэй. Монгол бол эдийн засгийн салбар нь харьцангуй өрсөлдөөн багатай, хүн амын тал хувь нь нэг газар цуглачихсан гэх мэт давуу талууд бий. Гадныхан монголын баялагийг ашиглаад, түүгээр хөрөнгө босгоод байна. Уг нь бид л тэдний оронд тийм бүтээлч, хөдөлмөрч байх ёстой.


- Та гадаадад 10 жил болоод ирэхдээ Монголд маш их бэлэн мөнгө эзэнгүй байна гэлээ. Өөр ямар шүүмжлэлтэй зүйл ажиглагдаж байна вэ?


- Ямар ч сонин уншсан гуравны нэг нь ажлын байрны зар байна. Гэтэл их сургууль төгссөн хүмүүс ажил дээр гараад гологдож байна шүү дээ. Дэлхийн аудитын хамгийн том байгууллага “ПрайсуотерхаусКуперс” /PwC/ удахгүй Монголд нээгдэнэ. Би АНУ-д коллежоо төгсөөд энэ байгууллагад орох гэж хэдэн мянган хүнтэй өрсөлдөөд чадаагүй. Гэтэл өөрөөсдөө Монголд салбараа нээгээд, монгол залуусыг ажилд авахаар болж байна. PwC-ийн дор “Starbucks” салбараа нээж магадгүй байгаа. Бас “Microsoft”-ын салбарыг  Монголд нээхээр нухацтай яригдаж байгаа.


- Таныг гадаадад байхад олон хүн зөвлөгөө авахаар уулздаг байсан гэсэн. Харин Монголд ирсэнээс чинь хойш манай залуус өөрийг чинь хэр таньж, хэр олон хүн зөвлөгөө авч байна вэ?

- Зөндөө зөндөө. Одоо ч миний мэйл хаягаар ирсэн захидал улам л нэмэгдээд л байгаа. Гэхдээ монгол, америк гэлтгүй анх уулзаж байгаа залуусын нийтлэг алдаа бий. Урьд нь алдаа, эрсдэл гаргаж үзээгүй бол дандаа л тэгдэг. Утсаар л бүхнээ яриад, утсаар тайлбарлаад л одоо яах вэ гээд байдаг юм. Наад санаагаа бичээд, цаасанд буулгаад ир, мэйлээр явуулчих гэхээр л таг болчихдог. Энэ л хамгийн эхний бөгөөд том алдаа. Өөрийнхөө санааг маш сайн гэж итгээд, найраагаа сайн хийж байгаа гэдэг. Гэтэл найраа нь муу байдаг. Гэхдээ шууд газар дээр нь бичээд, санаагаа буулгаад, бүр төслөө боловсруулаад 40 хуудас болгочихоод явуулдаг хүн ч бий.

- Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

Б.Ганбилэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (197.211.53.57)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 02 сарын 16 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.58)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.58)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 05 | Хариулах
  • Abou (105.112.47.52)
    Бурханыг магтана уу, Би бол Абу Эл Мэгэ нэрээр нэрлэв. Би энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Бүх зээлдэгчдэд хаана ч гэсэн маш болгоомжтой байхыг анхааруулъя. Хэдэн сарын дараа би санхүүгийн бэрхшээлд орж, цөхрөлтэй байдлаас болоод хэд хэдэн зээлдүүлэгчид онлайнаар залилан мэхэлсэн. Найз маань намайг Алже Мүүр зээлийн компанийг маш найдвартай зээлдүүлэгч гэж нэрлэснийхээ дараа 10000 хүний суудалтай 100 мянган дампингийн зээлийг ямар ч стресст оруулалгүй зээлдүүлэх хүртэл найдвараа алдсан. Хэрэв та ямар нэгэн зээлийн хэрэгцээтэй байгаа бол одоо тэртэйгээ холбоо барина уу aldenmooresloanfirmgmail.com Энэ зээлийг бүх зээлдүүлэгчдэд мэдэгдэх зорилгоор ашигладаг. Эдгээр залилан зээлдүүлэгчид Аллах биднийг мөн тийм төлөөлөгчийг шагнана.
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зоогий (182.160.22.113)
    wwwtravelgobimongoliacom - Mongolia Travel vacation wwwmongoliantourworldcom - Mongolian best tours wwwulaanbaatarcitytourscom - UBs coach tours wwwbadarchihmn - Баруун Солгойгүй Аялуулна
    2011 оны 11 сарын 28 | Хариулах
  • zochin (202.131.227.133)
    saihan yria ugsun bnm gadaadad garsan mongol zaluuchuuud maani iim mundag bgaad bayarlaj bnaa
    2011 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
    15 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    30 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    43 мин
  • Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажлыг төсөвт тусгасан
    1 цаг 4 мин
  • Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ
    1 цаг 12 мин
  • NewJeans хамтлагийн бүх гишүүд үргэлжлүүлэн ADOR-ийн дор ажиллах болсноо зарлалаа
    1 цаг 24 мин
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ
    1 цаг 32 мин
  • МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба, ням гарагт болно
    2 цаг 1 мин
  • О.Уламсайхан: Сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна гэснээс эмч нарын цалин нэмэх юу болсон бэ
    2 цаг 13 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Улаан идээ, зоог
    2 цаг 17 мин
  • Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлууллаа
    2 цаг 24 мин
  • О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
    2 цаг 37 мин
  • Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
    2 цаг 41 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
    2 цаг 47 мин
  • МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж буйд талархал дэвшүүлье
    2 цаг 51 мин
  • Нийслэлийн 1300 гаруй өрхөд дулаалгын багц хүргэлээ
    2 цаг 55 мин
  • Голомт капитал ҮЦК ХХК “Ажиллахад таатай газар”  батламжийг 2 дахь жилдээ авлаа
    2 цаг 58 мин
  • ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
    3 цаг 9 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    3 цаг 24 мин
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    16 цаг 14 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК