“Хүүхдийн спорт – Өнөө ба ирээдүй” олон улсын III форум өнөөдөр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

“Хүүхдийн спорт – Өнөө ба ирээдүй” олон улсын III форум өнөөдөр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Энэхүү олон улсын форумыг ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв, Монголын үндэсний олимпийн академи, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Форумд АНУ, ОХУ, Канад, Солонгос, Япон, Унгар зэрэг улсын төлөөлөгч, эрдэмтэн судлаач, багш дасгалжуулагчид оролцоно. Хоёр өдөр үргэлжлэх форумын үеэр өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг хангах, хүүхдийн спортод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх аж.