Монголын рок попын акулуудын нэг “Харанга” хамтлагийн 25 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд ойн хүрээнд тэд олон бэлэг задлахаар зэхсэний эхнийх нь хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн тоглолт ажээ. Тэрээр урлагт зүтгэсэн 25 жилийн хугацаанд анх удаа “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” нэртэй бие даасан уран бүтээлийн тоглолтоо ирэх сарын 17, 18-нд “UB Palace”-ийн концертын их танхимд хийхээр төлөвлөсөн байна. Гитар тоглохын хажуугаар олон сайхан дууны ая зохиосоны дотор “Харанга” хамтлагийн “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” болон “Sweetymotion” хамтлагийн “Хаахна явна”, Б.Чинбат “Алсын гялбаа”, “Заяамал хайр”, Д.Батсүх “Чиний төлөө би”, залуу дуучин Инаягийн “Гудамж” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудыг нэрлэж болно.


Сэтгэгдэл (2)