Дэлхийн хөгжмийг Туркийн ард түмэнд танилцуулах зорилгоор энэ сарын 4-нөөс
30-ны хооронд Турк хотын нийслэл Анкара хотноо зохион байгууллагдсан 30
дахь Олон улсын хөгжмийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
(ҮДБЭЧ)-ын уран бүтээлчид амжиллтай оролцоод ирлээ.

Дэлхийн хөгжмийг Туркийн ард түмэнд танилцуулах зорилгоор энэ сарын 4-нөөс 30-ны хооронд Турк хотын нийслэл Анкара хотноо зохион байгууллагдсан 30 дахь Олон улсын хөгжмийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга (ҮДБЭЧ)-ын уран бүтээлчид амжиллтай оролцоод ирлээ. Энэхүү хөгжмийн наадамд нийт 18 орны 908 уран бүтээлчид оролцон үндэсний, сонгодог, орчин үеийн хөгжмийн төрлүүдээс Туркийн ард түмэнд танилцуулах бөгөөд Монголын уран бүтээлчид анх удаагаа энэхүү наадамд оролцож байгаагаараа онцлог юм.
ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийг энэхүү наадамд оролцуулах саналыг Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) тус наадмын зохион байгуулагчдад санал болгосон бөгөөд Туркиш Эйрлайнс компани ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийн нислэгийн зардлыг ивээн тэтгэсэн байна. Тэмцээнд оролцож байхдаа манай уран бүтээлчид тус улсын телевиз, радиод ярилцлага өгч улсаан сурталчилсан байна.