Энэ сарын 21-нд Хаан банкны театрт туялзуур сэлэмний хоёр дахь удаагийн
улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй хүнд
сэлэмний төрлөөр зохиогдох бөгөөд 30 гаруй тамирчин оролцох аж.

Энэ сарын 21-нд Хаан банкны театрт туялзуур сэлэмний хоёр дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй хүнд сэлэмний төрлөөр зохиогдох бөгөөд 30 гаруй тамирчин оролцох аж.
Туялзуур сэлэмний анхдугаар УАШТ 2010 онд болсон бөгөөд анхны аваргаар Батсуурийн Баттөмөр тодорчээ. Энэ удаагийн УАШТ-нд амжилт үзүүлсэн тамирчид ирэх зургадугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болох юм.