Guyss хамтлагийндуучин, жүжигчин А.Төгсбаярын зохиол "Эрэмдэг” уран сайхны кино өнөөдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудаар цацагдана. Өнөөгийн залуусын гэрэл гэгээт дурсамж, хайр дурлал, түүний үнэ цэнэ, баян ядуугийн ялгааг харуулах уг киног "Imagination film” бүтээсэн юм. Киноны найруулагч С.Бэхбаатар, ерөнхий зураглаачаар Ж.Отгондаваа, ерөнхий зураачаар Ж.Мөнх-Оргил, хөгжмийн зохиолч, дууны найруулагчаар Г.Хишигбүрэн, зургийн даргаар Я.Одгийв нар ажиллажээ. Харин киноны гол дүрүүдэд Э.Тамир, С.Бат-Эрдэнэ, Н.Ундрах, Г.Бат-Эрдэнэ, Гавяьат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, Соёлын тэргүүний ажилтан Г.Золбоот, Б.Эрдэнэцэцэг, Б.Болормаа, А.Төгсбар, Б.Навчаа, Р.Баттогтох нар тоглосон байна.

