"C1" телевизийн төв байранд ихээхэн хэмжээний гал гарсан дуудлага ОБГЕ-т ирсэн байна. Дуудлагын дагуу гал сөнөөгчид галыг унтрааж байна. Галын шалтгааныг шинжээчдийн дүгнэлт гарсны дараа мэдэгдэх аж. Галын улмаас гарсан хохирилыг ч одоогоор тогтоогоогүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр телевизийн хоёрдугаар студид шинэчлэл
хийхээр шинээр тоног төхөөрөмж авчраад байсан бөгөөд студид засварын
ажил хийж байсан гагнуурчид гал алдсаны улмаас гал гарсан байна.
Телевизийн төв байр руу гал алдаагүй гэнэ. Студийн хана, дээвэр шатамхай
материалаар хийгдсэн тул бүхэлдээ шатжээ.


Сэтгэгдэл (6)