
Ч.Сэндэм нь 1989 оноос эхлэн торго хэмээх уян нарийн материалыг өөрийн өвөрмөц зөн мэдрэмж, ертөнцийг харах гэгээлэг өнгө будгаар амьлуулж өөрийн гэсэн нэр, тодотголтой орчин үеийн урлагийг Монголдоо төдийгүй олон улсад таниулж байгаа зураач юм. Түүний торгон болон ноолууран дээрх бүтээлүүд нь уран зураг, хувцас эдлэл болон текстиль дизайныг хослуулсан дахин давтагдашгүй шинж чанартай байдгийг түүний олон зуун бүтээлүүдээс харж болно.
Тэрээр 1985 онд Москва хотын Текстилийн Институцийг дизайнер мэргэжилээр амжилттай дүүргэсэн бөгөөд өдгөө Монголын тэргүүлэх брэнд болох Говь ХК-тай ноолууран хувцас дизайны чиглэлээр хамтран ажиллаж байна.
Т.Хулан