
Удтал үйл ажиллагаагаа зогсоосон төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХK өнөөдрөөс эхлэн нүүрсээ БНХАУ-руу гаргаж эхэлнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХK нь нүүрсээ гаргалгүй нилээд удаан зогсолт хийсэн. Энэ нь шинэчлэлийн Засгийн газрын шийдвэртэй холбоотой байсан. Учир нь шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа нэг тонн нүүрс тутмаас Монгол Улс 6 ам.долларын алдагдал хүлээх болсон гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоосон юм. Үүний үр дүнд нүүрсний зах зээлээс улсын төсөвт орох ёстой байсан олон тэрбум төгрөг сох дутсан.
БНХАУ-тай удаан хугацааны турш хэлэлцээр хийж нүүрсээ өнөөдрөөс зөөж эхлэх ч хэдэн төгрөгөөр гаргаж буй нь тодорхойгүй байна. Ямар ч гэсэн өмнөх Засгийн газрыг тонн тутмаасаа 6 ам долларын алдагдалтай гэрээ хийсэн гэж шүүмжилсэн шинэчлэлийн баг илүү сайн, илүү ашигтай гэрээ хийж байж нүүрсээ зөөж эхэлсэн нь гарцаагүй. Удахгүй нүүрсээ хэдээр гаргаж эхэлсэн нь тодорхой болно.
Сэтгэгдэл (1)