Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт
С.Гончигсумлаа агсны нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн багш, оюутан,
сурагчид жил бүр үзэгчид, урлаг судлаач, мэргэжлийн байгууллагуудад
тайлангаа тавьдаг уламжлалтай. Тэд 76 дахь удаагийн тайлан тоглолтоо
ирэх сарын 1-нд ДБЭТ-т хийхээр болжээ.

Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаа агсны нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн багш, оюутан, сурагчид жил бүр үзэгчид, урлаг судлаач, мэргэжлийн байгууллагуудад тайлангаа тавьдаг уламжлалтай. Тэд 76 дахь удаагийн тайлан тоглолтоо ирэх сарын 1-нд ДБЭТ-т хийхээр болжээ. Энэ удаагийн тайлан тоглолтод Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, дуурийн дуучин Х.Уртнасан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Ч.Чинбат тэргүүтэй багшаар ахлуулсан 150 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Хэнри Пёрселийн “Дидона ба Эней” дуурь, Ф.Шопены “Шопениана” балет гээд мэргэжлийн урлагийн байгууллагын чансааг илэрхийлэхүйц бүтээлүүдийг оюутан сурагчид ур чадвараараа тайзнаа амилуулахаар өдгөө бэлтгэл ажилдаа ороод байна.
Д.Ундрах /24tsag.mn/