Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанаас “Ашигтай
арга мэхээс суралцуулан эзэмшүүлье” сэдэвт сургалт семинарыг бөхийн
чөлөөт барилдааны багш дасгалжуулагчдад зориулан зохион байгуулж байна.

Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанаас “Ашигтай арга мэхээс суралцуулан эзэмшүүлье” сэдэвт сургалт семинарыг бөхийн чөлөөт барилдааны багш дасгалжуулагчдад зориулан зохион байгуулж байна. Уг сургалтын эхлэл болгож онол практикийн мэдлэг олгох семинар өнөөдөр Монголын олимпийн хорооны хурлын танхимд эхэллээ. Тус сургалтад хот, орон нутгийн Биеийн тамир спортын газар, клубууд, гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай дунд сургууль, их дээд сургуулиудын чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчид оролцоно. Онол, дадлагын хичээлийг манай спортын нэрт эрдэмтэд, алдар цуутай багш дасгалжуулагч, тамирчид удирдан заах юм. Түүнчлэн маргааш дадлагын хичээлүүд Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн чөлөөт бөхийн эмэгтэй багийн зааланд болно.