СУИС-ын багш Б.Хишигзаяаг “Гэгээн муза” наадмын хамгийн хүчтэй
өрсөлдөгч гэдгээр нь драмын ертөнцийнхөн таньдаг. Тэрээр хүүхдийн жүжигт
хүч сорьж нэлээн туршлагажсан бөгөөд моно жүжгийг монголд хөгжүүлэх
зорилгоор ажиллаж байна. Жүжгийн найруулагч Б.Хишигзаяагийн уран
бүтээлээс сонирхуулбал Г.Х.Андерсон “Лусын дагина” хүүхдийн жүжиг 2008
онд.

СУИС-ын багш Б.Хишигзаяаг “Гэгээн муза” наадмын хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдгээр нь драмын ертөнцийнхөн таньдаг. Тэрээр хүүхдийн жүжигт хүч сорьж нэлээн туршлагажсан бөгөөд моно жүжгийг монголд хөгжүүлэх зорилгоор ажиллаж байна. Жүжгийн найруулагч Б.Хишигзаяагийн уран бүтээлээс сонирхуулбал Г.Х.Андерсон “Лусын дагина” хүүхдийн жүжиг 2008 онд.
К.Драгунская “Онц сурлагатан орохыг хориглоно” жүжиг 2009 онд
Ц.Мандах “Солгой харандаа” жүжиг2012онд. “Гэгээн муза IX” наадмаас 4 муза авсан.
Эрик Эммануил Шмит “Бурханд илгээсэн захидал” моно жүжиг тус тус тайзнаа амилуулаад байна. Уг жүжигт УДЭТ-ын жүжигчин СТА Д.Ганцэцэг тоглосон бөгөөд “Гэгээн муза X” наадмаас шилдэг гол дүрийн номинациар шалгарсан. Дашрамд дурьдахад энэ сарын 24,25-нд 19.00 цагаас Драмын театрт хоёрхон удаа “Бурханд илгээсэн захидал” жүжиг нь тоглогдох бөгөөд мөн ирэх сарын дундуур сургууль төгсөгчдөд зориулан К.Драгунская “Онц сурлагатан орохыг хориглоно” жүжгээ тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Д.Ундрах /24tsag.mn/