Дартсын Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконг хотноо энэ сарын
19-21-нд болж өндөрлөжээ. Энэхүү тэмцээнд Монголын дартсын холбооны
тэргүүн, дартсын нэгдүгээр зэргийн тамирчин М.Эрдэнийн удирдлага дор
спортын дэд мастер Д.Эрдэнэчимэг, Ш.Ган-Эрдэнэ, Х.Сайнбаяр нар оролцсон
байна

Дартсын Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконг хотноо энэ сарын 19-21-нд болж өндөрлөжээ. Энэхүү тэмцээнд Монголын дартсын холбооны тэргүүн, дартсын нэгдүгээр зэргийн тамирчин М.Эрдэнийн удирдлага дор спортын дэд мастер Д.Эрдэнэчимэг, Ш.Ган-Эрдэнэ, Х.Сайнбаяр нар оролцсон байна. Тэд хосын төрөлд Ази тивийн анхны алтан медалийг хүртжээ. Ази тивийн аварга шалгаруулах уг тэмцээнд 300-аад тамирчин оролцсон юм. Энэхүү тэмцээний Холимог хосын төрөлд дартсын нэгдүгээр зэрэгтэй М.Эрдэнэ, спортын дэд мастер Д.Эрдэнэчимэг нар цэц мэргэнээ сорьж 170 гаруй хос тамирчдыг хожиж Азийн аварга болцгоосон байна. Тэд өчигдөр оройн 20.30 цагт эх орондоо иржээ.