
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл харъяа байгууллагуудынхаа дунд спортын тэмцээн зохион байгуулж байна. Энэхүү тэмцээн нь энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын гурван төрлөөр зохион байгуулагдах юм. Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын нийт 12 байгууллагын 300 гаруй тамирчид уг тэмцээнд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Төрөл тус бүрт аварга багийг шалгаруулж мөнгөн шагнал өгөх бөгөөд шилдэг тоглогч /эрэгтэй, эмэгтэй/, шилдэг дасгалжуулагчийг шалгаруулж өргөмжлөл цомоор шагнах юм байна. Харин багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн хамт олонд “Шилжин явах цом”, I,II байрт өргөмжлөл гардуулан өгнө.
Сэтгэгдэл (6)