НҮБ-ын Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд Монгол Улсыг төлөөлөн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нэр дэвшсэн байна. Тус хороо нь 18 гишүүнтэй бөгөөд оролцогч талуудын 25 дугаар уулзалтын үеэр болох уг сонгуульд тэрбээр НҮБ-ын тус хороонд Монгол Улсаас нэр дэвшиж байгаа анхны хүн юм.Тус хорооны гишүүнийг сонгох сонгууль энэ оны зургадугаар сарын 3-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болно. Конвенцийн 175 гишүүн орон сонгуульд оролцон нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Хорооны гишүүн ихэвчлэн нэр хүндтэй олон улсын хуульч, эрдэмтэн, судлаач, профессорууд, дипломат ажилтан, иргэний нийгмийн төлөөлөгч байдаг бөгөөд өндөр ёс зүйтэй, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд онцгой хувь нэмэр оруулсан, алагчилдаггүй шударга байх, хүний эрхийн өндөр мэдлэгтэй байх шаардлага тавьдаг юм байна.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (2)